Эдийн засгийн статистик ОУ-ын хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн статистик ОУ-ын хурал болно

Манай улсын статистикийн байгууллага НҮБ-ын статистикийн комиссын гишүүнээр өнгөрсөн онд анх удаа сонгогдсон юм. НҮБ-ын статистикийн комиссын гишүүн орнууд өөрсдийн санал санаачлагаар групп байгуулан бусадтай хамтран ажилладаг байна. жишээ нь, Норвеги улс гэхэд эрчим хүчний чиглэлээр Осло хотын групп, АНУ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Вашингтон хотын группыг байгуулсан байдаг юм байна. Харин манай улс НҮБ-ын статистикийн комиссын гишүүнээр элссэнийхээ дараахан байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн статистикийн асуудлаарх УБ хотын группыг байгуулах санаачлага гаргасан бөгөөд Үндэсний статистикийн хороо Австрали улсын статистикийн байгууллагатай хамтран “Улаанбаатарын хотын групп”-ыг байгуулжээ. Улаанбаатар хотын групп нь байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн статистиктийн асуудлаар ажиллах юм байна. Тус групп олон улсын анхдугаар хуралдаанаа ирэх даваа гаригт зохион байгуулахаар болжээ. “Байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн статистикийн ОУ-ын хурал”-д Австрали, ОХУ, Хятад, Мексик, Азербайжан зэрэг 10 гаруй улсын төлөөлөгчид оролцох бөгөөд Улаанбаатар хотноо гурав өдрийн турш болох юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж