
Хамгийн эхний хэлэлцүүлгээ ирэх даваа гаригийн 15.00 цагт боловсролын асуудлаар хийх ажээ. Түүнд их, дээд сургуулийн багш нар, дунд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, иргэдийн төлөөлөгчдийг оролцуулахаар болжээ. Түүгээр боловсролын шинэтгэл, хичээлийн шинэ жилийн нээлт, Кембрижийн боловсрол зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Ингэж сар бүр аль нэг салбарын шинэтгэлийн асуудлыг хэлэлцүүлснээр Монголын төрд шинэ соёл төлөвшүүлнэ гэж байлаа.
Мөн АН-аас гаргасан Төрийн ордны тодорхой хэсгийг иргэдэд нээж, иргэдийг хүлээн авах байрыг томсгож, ажиллах цагийг уртасгах саналыг дэмжиж Төрийн ордныг түмний ордон болгоно гэж байлаа.
Д.ОЮУН