Р.Бурмааг томилохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Р.Бурмааг томилохыг дэмжив

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Р.Бурмааг тус байнгын хорооны даргаар томилох асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Бурмааг томилуулах саналыг өнөөдөр гаргасан юм.

Мөн УИХ-аас Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулснаар иргэд, сонгогчдын хувьд асуудлаа УИХ-д хаяглан явуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд УИХ нь бодлого шийдвэр гаргадаг, мөн тэр хүрээнд судалгаа хийх гээд олон талын ач холбогдолтой болж буй юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж