
Жирийн нэгэн хувцасны хавчаар шиг хэлбэртэй энэхүү хэрэгсэл нь таны гар утас, таблет, вэб камер гээд л бүх төрлийн камертай хэрэгслийн чадлыг хэд дахин сайжруулах чадвартай.
Mobi-Lens нэртэй энэхүү хэрэгслийг камертаа суурилуулснаар таны камер зургийг маш сайн өнгөний ялгаралтай, өндөр чанартайгаар авах боломжтой.
Мөн энэхүү хэрэгсэл нь сайн чанарын гүдгэр линзтэй учир та жижиг объектийн зургийг ч сайн чанартайгаар дарах, өнцөггүй зураг авах боломжтой болох юм.
Т.МӨНХТҮВШИН
