Ливаны сагсчид Энэтхэгийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Ливаны сагсчид Энэтхэгийг хожлоо

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Уг тэмцээнд Азийн 16 орны залуучуудын баг өрсөлдөж байгаа ба өнөөдөр өглөө 10.00 цагт нээлтийн тоглолтоо хийсэн юм. Нийт дөрвөн хэсэгт хуваагдан тойргоор тоглож байгаа уг тэмцээний эхний таван тоглолт амжилттай өндөрлөлөө. Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт нийт зургаан тоглолт болохоос хамгийн сүүлд 14.00 цагт Ливан, Энэтхэгийн багууд тоглон 65:61-ээр Ливаны сагсчид эхний ялалтаа авлаа.

Одоо тус цогцолборт Хятад, Хонконгийн багуудын хоорондох тоглолт 11:9 онооны харьцаатай  үргэлжилж байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж