
Одоо УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Соёл спорт, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын асуудлыг тус бүрт нь хэлэлцэж эхлээд байна. Сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд танилцууллаа. Хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ