“Hit and Run” кино нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

“Hit and Run” кино нээлтээ хийлээ

Жүжигчин, зохиолч, кино найруулагч Dax Shepard-ын амьдрал сүүлийн өдрүүдэд маш гайхалтай байсан гэнэ. Тэрбээр "Hit and Run" инээдмийн кинонд сүйт залуугийн дүрд тоглосон ба түүний сүйт бүсгүйн дүрийг бүтээсэн кино од Кристен Беллийн хамт энэ сарын 14-нд улаан хивсний ёслолд ирж оролцжээ.

Shepard-ын тоглосон “Hit and Run” кинонд жижигхэн хотоос Лос-Анжелос хүртэл сүйт бүсгүйгээ хамгаалан зугтаж, амьдралынхаа туршид аялсан гайхамшигтай залуу Чарьли Бронсоны тухай түүх юм. Кинонд Том Арнольд нар араас нь хөөж, Брэдли Купер тэргүүтэй  гангстер хамтлаг Чарлигийн найзуудтай тулгарах үед тэдэнд үнэхээр хэцүү байсан гэнэ.

Shepard, Bell нар үзэгчдийг нэлээд хөгжөөгөөд авсан "Smokey and the Bandit" кинонуудад хүндэтгэл үзүүлж нэгэн кино хийх хүсэлтэй байгаа тухайгаа Reuters-д ярьсан байна. Bell Shepard-ын гарыг атган "Хамгийн түрүүнд энэ нь бидний хамгийн ихээр хийхийг хүссэн кино. Энэ киноноос та Даксын оюун ухааныг мэдрэх болно. Тэр юунд ч буулт хийгээгүй нь үнэхээр сэтгэл хөдөлмөөр. Ямар ч хүнд байсан ч түүнд буулт хийж байсан үе байгаагүй” хэлсэн байна.

Кино зохиолч Shepard бас үзэгчдийг хөгжөөх шинэ урсгал оруулж ирэхийг хүссэн бөгөөд эл бүтээлийнхээ тухай “Бид "Smokey and the Bandit"-д Burt Reynolds болон Sally Field шиг киног хийх боломжтой гэдэг асуултад хариулт өгөхийг хүссэн” хэмээн хэлжээ.

Хамтран тоглогч нь болох Брэдли  Купер “Энэхүү киног хийх бүхий л эрч хүч гээд л ер нь бүхий л үүрэг хариуцлага Даксын нуруун дээр ирснийг би мэднэ. Тэр киноны бүхий л төсвийг яг хугацаанд нь гаргасан. Киноны бүхий л хөгжилтэй агшинуудыг гарган үзүүлэхэд амаргүй байсан. Энэ бүгд түүний санаа байсан ” хэмээн ярьсан юм. Мөн уг дэлгэцийн шинэ бүтээлд Tom Arnold болон  Jason Bateman нар тогложээ. "Hit and Run" инээдмийн кино энэ сарын 22-нд кино театруудад нээлтээ хийн гарч эхлэх юм.

Eagle News TV Entertainment
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж