Уржигдар Америкийн жүжигчин, продюссер бага Роберт Жон Дауни "Iron Man 3" киноны зураг авалтын үеэр бэртжээ. Тэрбээр шагайндаа гэмтэл авсан бөгөөд түүний гэмтсэн шагайг зүгээр болтол Уилмингтон хотод хийгдэж буй киноны зураг авалтыг түр зогсоосон байна.
Харин өдгөө 47 настай жүжигчин маань өөрийгөө үнэхээр “төмөр хүн” гэж итгэсэн бололтой бэртэлээ үл тоон зураг авалтаа үргэлжлүүлэхийг хүссэн гэнэ. Гэхдээ “Marvel Studios” албан ёсоор түүний бэртэлийг бүрэн эдгэртэл киноны зураг авалтыг түх зогсоолоо хэмээн мэдэгдсэн байна. "Iron Man 3" киноны зураг авалтыг өнгөрсөн зургадугаар сараас хойш Хойд Каролинад авч байгаа бөгөөд найруулагчаар нь Шейн Блэк ажиллаж байгаа аж.
Уг кино 2013 оны тавдугаар сарын 3-нд нээлтээ хийх тов зарласан билээ. Харин Роберт Жон Дауни бэртэлээс болж, киноны зураг авалт нь хойшилсон тул нээлтээ хийх өдөр нь хойшлох эсэх талаар мэдээлэл өгөөгүй аж.
Б.АНХТУЯА