МАН-ынхан хуралдах гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

МАН-ынхан хуралдах гэж байна

УИХ дахь МАН-ын гишүүд одоо хуралдахаар Төрийн ордны “Б” танхимд цугларч эхлээд байна. Гишүүдийн хувьд Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх бололтой.

УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд Ардчилсан нам нь Засгийн газрын гишүүдийг томилохдоо парламентын гаднаас оруулж ирвэл зохистой, өмнөх парламентын үед Ерөнхий сайдаас бусдыг гаднаас томилох нь зөв юм хэмээн үзэж гишүүд хуулийн төсөл санаачлаад байсан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Ардчилсан намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч МАН дангаараа Засгийн газрыг бүрдүүлэх болоход парламентын гаднаас сайд нараа дэвшүүлэх нь зүйтэй байна гэдэг зөвлөмжийг өгч байсан. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байсан билээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж