“Tiger Translate 2012” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

“Tiger Translate 2012” үзэсгэлэн нээгдлээ

Tiger Translate 2012 уралдааны үзэсгэлэн энэ жил Сүхбаатарын талбай, Драмын наадмын урд талбай, алдарт Битзл хөшөөний урд зэрэг нийт 3 газар нээгджээ.

Дэлхийн олон улс орны залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлж, хөгжүүлэх зорилготой уг уралдаан наадам  Дэлхийн томоохон хотууд болох Нью Иорк, Лондон, Копенгаген, Берлин, Дублин, Веллингтонд зохион байгуулагдаж байсан бол энэ жил Улаанбаатарт  зохион явагдаж байгаа бөгөөд уралдааны сэдэв “Streets Digital”.

Дэлхийн их хотуудын гудамж талбайн дизайн өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувирч үүнд уран бүтээлчдийн нөлөө иээр тусгалаа олсон байдаг. Тэгвэл энэ жилийн уралдаан уран бүтээлчиддээ төрөлх их хотынхоо тоглож өссөн гудамжаа өөрсдийн эрч хүч энергиэр цэнэглэж өөрчлөх боломжийг олгож байна. 

Уралдаанд нийт 50 гаруй  уран бүтээлчид 60 гаруй уран бүтээлээ ирүүлэн оролцож байгааг үзэгчиддээ дэлгэн үзүүлж байгаа бөгөөд үзэсгэлэн дээрхи газруудад 8 сарын 17-ноос 19-ныг дуустал явагдана. Шагналын сангийн тухайд гэвэл нийт 8 уран бүтээлчийг сонгон шалгаруулах бөгөөд 1, 2, 3-р байранд тус бүр 2 уран бүтээлчийг шалгаруулна. 1-р байрын шагналтнууд Дэлхийн наадамд Монголоо төлөөлөн оролцохоор Дубайг зорих бол 2, 3-р байрын шагналтнууд мөнгөн шагнал гардана. Мөн энэ жил үзэгчдийн таашаалд нийцсэн 2 уран бүтээлийг шалгаруулах ба мөнгөн шагналын сантай. Наадмын хаалтын ажиллагааны үдэшлэг 8 сарын 24-нд Vegas клубт болох ба энэ үеэр ялагчдаа тодруулан зарлахаас гадна Австралийн алдарт Silce and Dice Ди-Жэй групп ирж тоглох юм.

Үзэгчид тус 3-н үзэсгэлэн дээр очин үзэсгэлэн тус бүрийн өвөрмөц тамгыг даруулснаар “Tiger Translate 2012” хаалтын үдэшлэг дээр хүрэлцэн ирж гарын бэлэг авах юм байна. Мөн “Tiger Translate 2012” наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнг үзэж сонирхохын ялдамд өөрийн хөрөг зургийг үнэгүйгээр Неон гэрлийн технологиор зуруулаарай.

Тус наадмыг Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд урлагийн салбарын нэг хүнд бүхий хүмүүс шүүгчээр уригдан ажилладаг юм. Дэлхийн тавцанд Монгол авъяасыг хамтдаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/TigerMongolia-с үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж