Халуун усны хязгаарлалт 31-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Халуун усны хязгаарлалт 31-нд дуусна

“Дулааны сүлжээ” ХК жил бүрийн тавдугаар сарын 15-аас наймдугаар сарыг дуустал дулааны шугам өргөтгөх, шинэчлэн засварлах ажлыг хийдэг юм. Тус компанийнхан хотын дулааны шугам сүлжээг 10 хэсэгт хуваан засвар, шинэчлэлийн ажлыг хийж байгаа ба одоогийн байдлаар ес дэх хэсгийн ажил хийгдэж байгаа ба нийт засварын ажил 85 хувьтай яваа бөгөөд энэ сарын 31 гэхэд бүрэн дуусгах юм байна.

Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэн, 120 мянгат, “Жаргалан”, “Маршал”, “Дүнжингарав”, “Баянмонгол” хорооллууд болон 13 дугаар хорооллын, Нарантуул захын урд хэсэг, Ахмадын хороолол, Офицеруудын ордон, 16 дугаар хороолол, Цэргийн клиникийн төв госпиталь, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Кино үйлдвэрийн хойд талын орон сууцны иргэдийн халуун усыг энэ сарын 23 хүртэл хязгаарлаад байгаа юм байна.

Түүнчлэн энэ сарын 23-31 хүртэл Толгойт чиглэлийн орон сууцны иргэдийн халуун усыг хязгаарлан засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж