Гэр хорооллын усны төлбөрийг багасгана

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын усны төлбөрийг багасгана

Нийслэл хотод үүссээд байгаа төвлөрлийг дагаад ундны усны асуудал сүүлийн жилүүдэд хурцаар яригдах болсон. Гэр хорооллынхон хоногт 6-8 литр ус хэрэглэдэг бол орон сууцанд амьдардаг иргэд 235 литр ус буюу шүдээ угаахдаа 10 литр, бие засахдаа 115 литр ус хэрэглэдэг гэсэн тоо баримт байдаг аж. Гэсэн ч усны төлбөрийн хувьд гэр хорооллын иргэд литр тутамд хоёр төгрөг төлдөг бол орон сууцныхан 40 мөнгө гэсэн асар зөрүүтэйгээр төлбөрөө хийдэг аж.

Тиймээс Ус сувгийн удирдах газраас энэ тал дээр анхаарлаа хандуулан ажиллахаар болж байгаа гэнэ. Тус байгуулагаас гэр хорооллынхны усны мөнгийг багасгаж орон сууцныхантай адилхан болговол алдагдал хүлээх юм. Нийт хэрэглэж байгаа усны дөнгөж гурван хувийг гэр хорооллынхон хэрэглэдэг атлаа машинаар тээвэрлэдэг учраас алдагдалтай байдаг гэнэ. Гэхдээ уул уурхайн компаниудын хэрэглэж байгаа усны төлбөрийг нэмээд тэр зөрүүг нь Ус сувгийн газарт өгчихвөл цаашид үүнийг зохицуулж болох юм байна. Тиймээс тус газраас дээрх шийдвэрийг гаргаад зохицуулах зөвлөлд хүргүүлжээ.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж