
Рафаэль Надаль энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд Сербийн Новак Жоковичид ялагдсан ч, “Францын нээлттэй тэмцээн”-д түрүүлсэн түүний хувьд “Уимбльдон”-ы хоёрдугаар тойрогт дэлхийн чансааны 100-д эрэмбэлэгдсэн Чехийн Лукаш Лосолд (6-7; 6-4; 6-4; 2-6; 6-4) ялагдал хүлээсэн.
Бээжингийн олимпийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн түүний хувьд Лондонгийн олимпийн наадмыг бэртлийн улмаас өнжсөн бөгөөд олимпийн их наадмын нээлтэнд Испаничуудын итгэл хүлээлгэсэн тугчийн үүргийг биелүүлсэн билээ. Надаль өнгөрсөн жилийн "Америкийн нээлттэй тэмцээн"-ий шигшээд шалгарахдаа Сербийн Новак Жоковичид ялагдаж байжээ.
Ч.БОЛОР