БНСУ, Тайвань, Иранчууд эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

БНСУ, Тайвань, Иранчууд эхний хожлоо авлаа

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо өчигдөр нээлтээ хийн өнөөдөр багуудын хоорондох тэмцээн амжилттай үргэлжилж байна.

Өнөөдөр өглөө 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт болон Спортын төв ордонд эхэлсэн тэмцээний эхний тоглолтуудын дүн гарчээ.

Ингээд Буянт-Ухаа цогцолборт “В” группийн эхний тоглолт Сингапур болон Сирийн багийн хооронд болж 47:78-аар Сирийн баг анхны хожлоо авсан бол “В” группийн хоёр дахь тоглолт БНСУ, Японы багийн хооронд өрнөж 91:69-өөр БНСУ-ын баг хожлоо.

Харин Спортын төв ордонд “С” группийн эхний тойрогт Тайвань, Индонези багтай тааран 99:44-өөр Тайваний баг анхны хожлоо авсан бол “D” группт  Иран, Казахстаны багууд хүч үзэн 105:46-аар Ираны баг хожлоо. Одоо Буянт-Ухаа цогцолборт найман багийн дөрвөн тоглолт явагдана.

Монголын баг өнөөдөр 20.00 цагт Буянт-Ухаа цогцолборт Бахрейн багтай тоглоно.

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний өнөөдрийн хуваарь


17-нд буюу Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт

10.00 цагт “B” группт: Сингапур, Сири  47:78
12.00 цагт  “B” группт: БНСУ, Япон 91:69
14.00 цагт  “A” группт: Ливан, Энэтхэг
16.00 цагт “A” группт: Хятад, Хонг-Конг  
18.00 цагт “D” группт: Филиппин, Саудын Араб
20.00  цагт “C” группт: Бахрейн, Монгол

17-нд буюу өнөөдөр Спортын төв ордонд

10.00 цагт “С” группт:  Тайвань, Индонези 99:44
12.00 цагт “D” группт: Иран, Казахстан 105:46

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж