Тайландын шөнийн клубт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Тайландын шөнийн клубт гал гарчээ

Тайландын Пхугет арал дээрх нэгэн шөнийн клупт өнөөдөр буюу баасан гаригийн өглөө гал гарсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 12 хүн хүндээр гэмтжээ. Хүндээр гэмтсэн хүмүүсийн дунд гадаадын жуулчид байсан гэнэ.

Патонг хотын Пхугет арлын удирдлагын AFP-т утсаар мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын жуулчид байхгүй хэмээн арлын эрэг дээрх хотын цагдаа нар мэдээлжээ.

Цагдаа нарын мэдээлснээр шөнийн клубын дотоод цахилгааны сүлжээнд гэмтэл гарсны улмаас гал гарсан хэмээн мэдээлсэн байна. Гал эхлээд нэг давхарт гарч эхэлсэн боловч маш түргэн хугацаанд клубын бүх хэсгээр тархсан гэнэ.

Уг шөнийн клуб нь Патонг хотын Tiger хотын диско клубт гарчээ. Харин гал унтраах аврах ангийн алба дуудлага авснаас хойш таван минутын дараа ирж шархдсан хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

Э. АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж