Хунтайж Филипийн биеийг сайн байгаа гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Хунтайж Филипийн биеийг сайн байгаа гэжээ

Их Британийн хатан хааны нөхөр 91 настай Хунтайж Филип бие тавгүйрхсэний улмаас эмнэлэгт хэвтээд байсан ч одоогоор түүний биеийн байдал сайн хэмээн өчигдөр буюу пүрэв гаригт Букингемийн ордноос мэдээлжээ.

Ордны албаны хүмүүс түүнийг чухам ямар өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн талаар тодорхой мэдээлээгүй ч Хунтайж Филипийг дахин хэдэн өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ хэмээн мэдээлсэн аж.

Тэрбээр өчигдөр Шотландын Абердин хотын эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүний шадар туслахуудын мэдээлснээр түүний биеийн байдал өнгөрсөн зургадугаар сард болсон Хатан хаан Элизабетийн алмаазан ойгоор мөн таагүй байсан гэнэ.

Учир нь  өнгөрсөн жилийн зул сарын баяраар Хунтайжийн титэм судас  хаагдаж зүрх нь гэнэт муудсаны улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэнэ.

Түүний хувьд өнгөрсөн жилээс эхлэн бие нь тавгүйрхэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гурвдахь тохиолдол болоод байгаа юм байна.

Хунтайжийн хэвтэн эмчлүүлж байгаа Абердин хотын эмнэлэг хатан хааны байнгын оршин суудаг Букингемийн ордноос 40 милл буюу 60 км-ийн зайтай оршдог аж. Хунтайжийн албаныхны мэдээлснээр түүнийг долоо хоногийн эхээр биеийн байдал нь маш сайн байсан хэмээн мэдээлж байсан ч ийнхүү дахин бие нь муудсан бололтой.

Тэрбээр саяхан Лондонд болсон олимпын үеэр хэд хэд арга хэмжээнд оролцсон гэнэ. Гэсэн хэдий ч нас өндөр болсон хунтайжийг гэр бүлийнхэн нь болоод түүний шадар туслахууд дэргэдээс нь алхам ч холдоогүй бөгөөд түүний биеийн байдалд их л анхаарлаа хандуулж байгаа гэнэ.

Хунтайж Филип Хатан хаан II Элизабетийн угсаа залгамжилсны 60 жилийн ойг Их Британ даяар ёслол төгөлдөр тэмдэглэсэний дараа зургаан хоног мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ  титэм судас нь бөглөрсөн өвчнөө мэс засалд орон эмчлүүлсэн гэнэ. Хатан хаан II Элизабет болон хунтайж Филип нар дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд тэдний хамгийн ууган хүү нь Хунтайж Чарльз юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж