Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт гурван үхэр тодорхойгүй шалтгааны улмаас үхжээ. Улмаар малын сэг зэмээс авсан сорьцыг тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар энэ 10-аас хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Сумаас томилогдсон ажлын хэсэг хорогдсон малын сэг зэмийг булж устган, голомтын бүсэд байгаа хоёр хот айлын болон сумын төвийн ойролцоох өрхийн нийт 300 гаруй үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийжээ.
Түүнчлэн Увс аймгийн Тэс сумын тавдугаар багийн нутагт амьдардаг 28 настай эрэгтэй энэ сарын 9-нд арьсны хэлбэрийн боом өвчний шинж тэмдэгтэйгээр сумынхаа эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа тул тухайн газарт ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Х.ӨНӨР
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин