
“Шударга ёс” бүлгийнхний хувьд Сангийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт нэлээд асуудал үүссэн гэх мэдээлэл байна, учир нь Ерөнхий сайдын хувьд Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд парламентын гишүүд дотроос сайд нарыг санал болгох ёстой” гэсэн байр суурь баримталж буй гэнэ.
Харин “Шударга ёс” эвслийн бүлгийнхний хувьд Сангийн сайдад МҮАН-ын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлнэ гэх төлөвлөгөөг урьдчилан хийсэн байсан. Одоо үүнийгээ өөрчлөхөд хүрч буй гэх мэдээлэл дуулдаж эхэллээ.
Харин ИЗНН-ын хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн С.Оюун уу, эсвэл С.Дэмбэрэл гишүүнийг нэр дэвшүүлэх үү гэдгээ эцэслэх аж.
Г.ДАРЬ