УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг сайдад нэр дэвших дөрвөн хүнээ одоо дахин ярилцаж байгаа бөгөөд ИЗНН ч удирдах байгууллагаа хуралдуулж өөрийн намд ногдож буй нэг сайдыг тодруулна гэжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сая АН-аас Монгол Улсын Засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Чимэдийн Сайханбилэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Лувсанвандангийн Болд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Хууль зүйн сайдаар Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Цэвэлмаагийн Баярсайхан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Дашдэмбэрлийн Бат-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайдаар Лувсаннямын Гантөмөр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдаар Амаржаргалын Гансүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал, жуулчлалын сайдаар Цэдэвдамбын Оюунгэрэл, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдаар Даваажавын Ганхуяг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Содномзундуйн Эрдэнэ, Хөдөлмөрийн сайдаар Ядамсүрэнгийн Санжмятав, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Нямжавын Батбаярыг тус тус өргөн мэдүүллээ.
Ийнхүү 19 сайдтай байх танхимын 14 сайдын нэр тодорлоо. “Шударга ёс” эвслээс дөрөв, ИЗНН-аас нэг сайдын нэр удахгүй тодрох бөгөөд Ерөнхий сайд тухайн үед нь УИХ-ын даргад дахин өргөн мэдүүлэхээр болжээ.