Цахим ном, хөгжимөөр хүмүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Цахим ном, хөгжимөөр хүмүүжүүлнэ

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба аймгийн төв номын сантай  хамтран ял эдлэж буй  хүмүүжигч нарт цаг хугацаа орон зайг үл хамааран оюун санаагаараа хүмүүжих боломжийг олгож байгаа аж. Энэ ажлын хүрээнд хорих ангид зөөврийн номын сан, Монголын зохиолчдын 50 боть зохиолыг электрон хэлбэрээр байршуулж хүмүүжигч нарт үйлчилж байгаа гэнэ. Тус номын санд Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага 180 гаруй англи хэлний сурах бичиг, Азийн ном хөтөлбөрөөс 150 гаруй англи хэлний ном гээд хэд хэдэн байгууллага иргэдээс ном хандивлажээ. Оюуны ирээдүй цогцолбор, 14 дүгээр сургуулийн дэмжлэгтэйгээр хуучин номыг сэргээн, баривчлах байр болон хорих ангид 450 гаруй номтой номын санг нээн ажиллуулж байна. Дээрхи хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэгтэйгээр хүмүүжигчдын номын сангийн өрөөг эрэлт хэрэгцээнд нийцсэн номоор баяжуулж, өөрсдийн бололцоогоор уншлагын танхимыг засварлан ашиглалтанд оруулжээ.Мөн радио сургалт, хөгжмийн аргаар сэтгэл зүйд нөлөөлөх  зорилгоор “Монголын хорих байгууллагын нөхөрлөл”-өөс 2.3 сая төгрөгийн үнэтэй радио узель, зөөврийн компьютерийн дэмжлэг үзүүлсэн байна. Ингэснээр хүмүүжигчдэд цахим ном, хөгжим сонсгон сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлөх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж