Дорнод аймгийн Тамсаг дахь газрын тосны гэрээт 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн шингэн хаягдлын сангийн зориулалттай 30х40 метрийн харьцаатай, 4 метрийн гүнтэй 15 нүхэнд техникийн нөхөн сэргээлт хийжээ. Уг нөхөн сэргээлтийг “Метеоворлд”, “И Си Эс Жи” ХХК-нууд тусгай аргачлалын дагуу хийж гүйцэтгэснийг аймгийн нөхөн сэргээлт хүлээн авах комисс шалган хүлээн авлаа хэмээн тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээлсэн талаар тус аймгийн цахим DNews.mn сайтад мэдээлсэн байна.
Э.САР