Тэрбээр өчигдөр өглөө Румыний нийслэл Бухарест хотын нисэх буудалд буухдаа хар цагаан өнгө хосолсон уламжлалт хэв маягийн даашинзаар гоёсон гэнэ. Лэди Гагагийн бусдаас этгээд маягийн хувцаслалтуудын дундаас энэхүү сонголт нь хамгийн төв атлаа эрхэмсэг байдлыг илтгэх хувцсын нэг болоод байгаа аж.
Тэрбээр Бухарест хотод болох нэгэн тоглолтонд оролцохоор очсон гэнэ. Гага уламжлалт маягийн хээнцэр даашинз дээрээ нарны том хар нүдний шил зүүж, хар өнгийн бүрх малгай сонгосон нь түүнийг улам донжтой харагдуулсан аж.
Түүний хар өнгийн даашинзыг цагаан туузан эмжээр бүхий том цэцгсүүд их л чимсэн гэнэ. Нэрт дуучныг онгоцноос нисэх буудал дээр буух үеэр түүний гарын үсгийг нь авах гэсэн олон мянган шүтэн бишрэгчид нь нөхөрсөгөөр угтан авчээ. Мөн түүнийг нисэх буудлаас өөрийнх нь байрлах зочид буудалд ирэхэд мөн л олон тооны фенүүд нь хүлээж байжээ.
Тэр фенүүддээ гарын үсгээ өгч, гаднах өнгө төрхөөрөө олныг алмайруулж байгаа зураг нь ийнхүү паппарацид өртжээ. Лэди Гага Румынд ирсэн талаараа өөрийн Twitter хуудсанд бичихдээ “би үнэхээр их баяртай байна. Фенүүд маань намайг маш сайхан хүлээж авсан. Үүнд миний сэтгэл маш их сэтгэл хөдөлсөн хэмээн бичжээ.
Харамсатлтай нь түүнийг нэгэн фен нь санамсаргүйгээр чангаар татаж ша труу түлхэхээр оролдсонд хамгаалагчид түүнийг холдуулжээ.
Өдгөө 26 настай нэрт дуучин сүүлийн үед нилээд цаг зав багатай байгаа бөгөөд ирэх есдүгээр сард "Partynauseous" хэмээх нэгэн шинэ дуугаа гаргахаар зэхэж байгаа гэнэ. Энэхүү шинэ дуугаа Лэди Гага рэппэр Кэндрик Ламарктай хамтран дуулах аж.