Дэвид Бекхэмийн хөшөө сүндэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Дэвид Бекхэмийн хөшөө сүндэрлэжээ

“Goldenball” хэмээн хочлогддог Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэмийн мөнгөлөг өнгийн хөшөө Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Франциско зэрэг хотуудад сүндэрлэжээ.

Уг хөшөө нь алдарт хөл бөмбөгчнөөс нэг дахин өндөр юм байна. Энэхүү мөнгөлөг хөшөөн дээр Дэвид Бекхэм зөвхөн “H&M” брэндийн дотуур өмдтэй, хажуу тийшээ харсан байдлаар дүрслэгджээ. Тэрбээр уг хөшөөг бариулахад зориулан “H&M” брэндийн дотуур өмд өмсөж, нэлээд хэдэн хар цагаан зураг авахуулсан байна. Түүний уг хар цагаан зургуудыг алдарт загварын зурагчин Аласдэр МакЛеллан Лос-Анжелост авчээ. Харин өнөө өглөө Дэвид Бекхэм энэхүү зургуудаа “Facebook” хуудсандаа тавьсан байна.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж