Дорноговь аймгийн Хатанбулаг дахь Хангийн боомт улиралд нэг удаа 14 хоногийн хугацаанд ажилладаг байнгын бус ажиллагаатай боомт юм. Эл боомт наймдугаар сарын 15-наас эхлэн нээгдэж буй бөгөөд иргэд худалаа эрхлэх боломтой. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас тус боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр гаргах тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгосон. Дорноговь аймгийн Тээврийн хэрэгслийн оношлогоо, Хяналт зохицуулалтын албаны Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбат, хяналт шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Г.Жавхлант нар тус боомтод ажиллажээ. Улс хоорондын тээвэр зохицуулагчийн ажлын байрыг шийдэн, орон нутгаас байнгын хяналтын талбай олгох аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу Хатанбулаг сумын ЗДТГ-аас боомтын орчимд нийт 200 орчим га газрыг уул уурхайн 14 компанид сонгон шалгаруулах журмаар олгосон байна. Тухайн газарнь тодорхой төлбөр бүхий улсын үнэлгээтэй аж. Гаалийн хяналтын талбай гэдэг нь аль нэг уурхайн компани тээвэрлэсэн эрдэс баялагаа уг талбайд буулгаж гаалийн хяналт шалгалтаар оруулсны дараа дахин тээвэрлэх үйл ажиллагаа юм.
Х.Эрдэнэбулган /Дорноговь/