“Бодох” цаг уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Бодох” цаг уулзалт болно

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ардчилсан нам, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан энэ сарын 7-нд "Бодох цаг" нэртэй уулзалт зохион байгуулах гэнэ. Уг уулзалтад "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ц.Хулан, "Шри Шри" бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэг тэргүүтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцох юм байна.  Уулзалтын үеэр олон чухал асуудал хөндөх бөгөөд  эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн талаар санал бодлоо солилцох аж.
Б.Цэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж