“Кино” хамтлаг эргэн нэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

“Кино” хамтлаг эргэн нэгджээ

ОХУ-ын алдарт “Кино” хамтлагийхан Виктор Цойгоос бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглажээ. Тэгээд 22 жилийн өмнө Цойгийн дуулсан хамгийн сүүлийн бичлэгийг амьдруулан “Атаман 2012” клипээ саяхан хүргэсэн юм. Тэрхүү бичлэг нь кассетэн дээр байсан бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүн нь Цойгын дуу хоолойг стеро хоолойгоор нь клипжүүлэн дахин дэлгэцнээ амьдруулан нь  түүний шүтэн бишрэгчдэд үнэхээр гайхалтай гэнтийн бэлэг болсон юм. “Цой жив он просто вышел покурить…” тийм ээ, Цой амьд тэр тамхилахаар л явсан.

Оросын рок хөгжмийн домогт эцэг болсон Виктор Цой  1961 оны зургадугаар сарын 21-нд Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотод мэндэлсэн юм. Тэрбээр урлагийн гараагаа 1981 оны зун “Гарн и Гипеболиод” хамтлагийн гишүүн болсоноор эхлүүлүүлсэн юм. Тус хамтлагт Виктор Цой, Алексей Гыбин, Олег Валинский нар байлаа. Намар нь тус хамтлаг Ленинградын рок фестивальд оролцсон юм. Үүний дараа Олег Валинский хамтлагаасаа гарч, тэд хамтлагаа “Кино” хэмээн өөрчилсөн байдаг. “Кино” хамтлаг 1982 оны хавар “45” нэртэй анхны цомгоо гаргаж байсан ба тэр жилдээ Ленинградын рок клубт анхныхаа концертыг хийж байсан юм. 1984 онд тус хамтлагийнхан “Начальник Камчатка” цомгоо бэлэн болгосон ба хамтлагийн хоёр дахь бүрэлдэхүүнд Виктор Цой, Юрий Каспарян, Георгий Гурьянов, Александр Титов нар багтаж байлаа. Виктор Цой 1985 онд Марина хэмээх бүсгүйтэй гэрлэн тэр намраа Александр хэмээх хүүтэй болсон бөгөөд тэр жилдээ “Это не любовь” цомгоо сонсогчдодоо хүргэсэн юм. Харин тухайн жилдээ эхлүүлээд байсан “Ночь” цомгоо 1986 оны нэгдүгээр сард үзэгчдэд дэлгэжээ. Хавар нь тус хамтлагийнхан дөрөв дэхь рок фестивальдаа оролцон “шилдэг дууны шүлэг” шагналыг гардан авсан юм. Тэр зунаа Викторын тоглосон “Конец каникули” киноны зураг авалт Киев хотод дуусч, оны сүүлээр Виктор “Асса”, “Рок” кинонуудын зураг авалтанд оролцсон байдаг. Мөн Виктор 1987 онд “Игла” киноны гол дүрийг бүтээсэн юм. 1988 онд “Кино” хамтлагийн “Группа крови” цомог сонсогчдын хүртээл болж, “Звезда по имени солнце” цомгийн бичлэгийн ажил дуусчээ. 1989 онд хамтлагийнхан аялан тоглолтоо хийсэн юм. Харин 1990 оны зургадугаар сарын 24-ны өдөр Москва хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд түүний сүүлчийн концерт болсон юм. Оросын рок хөгжмийн домогт эцэг болсон Виктор Цой 1990 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 12.28 минутад Лавти улсын Рига голын ойролцоо автомашины ослоор нас барсан юм. Гэхдээ түүний уран бүтээл одоог хүртэл амьд хэвээр.

“Кино” хамтлагийн “Атаман 2012” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж