ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ тэтгэлэгт хөтөлбөр -2012 зарлагдлаа
Моннис интернэшнл 2012-2013 оны хичээлийн жилийн
Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт таныг урьж байна.
Моннис интернэшнл 2007 оноос эхлэн 6 дахь жилдээ сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулжИрээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байгаа билээ. Бидний зорилго компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд тэргүүний шилдэг оюутны хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин бэлдэхэд оршино.
Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн магистр, бакалаврын зэргийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр
• 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгоно.
• 2007-2008 оны хичээлийн жилд тус тэтгэлэгт хөтөлбөрт 1-ээс 4-р курсийн хот, хөдөөгийн нийт 30 оюутнуудыг шалгаруулсан билээ. Эдгээр оюутнуудаас 3,4-р курсийн 15 оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн дагуу компанид дадлага хийж, 11 оюутан сургуулиа амжилттай төгсөж эдгээр төгсөгчдөөс 5 оюутан тус компанид ажиллаж байна.
• 2008-2009 оны хичээлийн жилд 15 оюутан
• 2009-2010 оны хичээлийн жилд 10 оюутан
• 2010-2011 оны хичээлийн жилд 10 оюутан
• 2011-2012 оны хичээлийн жилд 20 оюутан тус тус шалгаруулалтад тэнцэн компанийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан билээ.
Тус компанийн Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр 2012-2013 онд цаашид үргэлжлүүлэн суралцах оюутнууд өнгөрсөн хичээлийн жилийн сурлагын голч дүнгээс хамааран шалгаруулалтад орж манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ оны хичээлийн жилд шинээр хот хөдөөгийн нийт 20 оюутныг нэмж шалгаруулж авахаар төлөвлөөд байна. Эдгээр оюутнууд мөн адил амжилттай суралцсан тохиолдолд суралцах явцдаа тэтгэлгийг үргэлжлүүлэн авах боломжтой юм.
Тавигдах шаардлага:
• Сургуулийн үнэлгээний системээс хамаарч сурлагын голч дүн
• 4,0 сургуулийн оюутнууд 3,5 дээш байх,
• 100%-ийн үнэлгээтэй сургуулийнх 90%-с дээш байх,
• Оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилттай оролцож байсан,
• Англи хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх,
• Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн, олимпиад бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцож байсан.
Бүрдүүлэх материал:
• Анкет ( Ниссан төвийн байр, вэб хуудаснаас авах )
• Суралцагчийн өргөдөл
• Сургуулийн албан ёсны тодорхойлолт эсвэл сургуулийн томилолт
• Баталгаажуулсан дүнгийн жагсаалт, голч дүнгийн хамт эсвэл ЕБС-ын аттестат
• Өөрийгөө сайн мэдэх 2 багшийн тодорхойлолт, багшаар битүүмжилсэн, холбогдох дугаарын хамт
• Өнгөрсөн жилд суралцсан тухай сурлагын тайлан, /зөвхөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд/
• Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт эсвэл спорт, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалуудын хуулбар
• “Миний ирээдүйн зорилт” сэдвээр 250 үгтэй ЭССЭ бичих
Сонгон шалгаруулалт
Шалгаруулалт үндсэн 3-н үе шаттай явагдана. 2012 оны 08-р сарын 17-ноос 2012 оны 09-р сарын 25-ны хооронд явагдана.
I. 2012/08/17-ноос 2012/09/15-ны хооронд Оюутны материалыг хүлээн авч комисс нэг бүрчлэн хянаж, оюутан нэг бүрээр хэлэлцэн шалгуурын хамгийн сайн биелүүлж үргэлжлүүлэн тэтгэлэгт хамрагдах болон шинээр хамрагдах 50 хүртэлх оюутныг дараагийн шатанд оруулна.
Дараагийн шатны шалгаруулалтын хугацааг өмнөх шалгаруулалтын дараа зарлана.
Оюутан танд олгогдох боломжууд:
• Оюутны 1 жилийн сургалтын төлбөр
• 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгогддог
• Моннис группын аль нэг охин компанид үйлдвэрлэлийн болон дипломын дадлага хийх боломжтой
• Тус компанид ажиллах урилга авах
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад шалгарсан, үргэлжлүүлэн авах оюутнуудад “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулан сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулна.
Дээрх материалыг бүрдүүлж гарчиглан битүүмжлэн Ниссан төвийн байранд 2012 оны 09 дугаар сарын 15-ний дотор ирүүлнэ үү!
Жич: Шалгуурт тэнцсэн оюутнуудтай эргэн холбогдох бөгөөд материал дутуу, хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй бөгөөд материал буцаан өгөх боломжгүй болохыг анхаарна уу!
Харилцах хаяг:
Моннис Интернэйшнл
Ниссан төв, Нарны зам – 13,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс, Шуудангийн хайрцаг 28/394
Tel: (976 11) 311687; 318283, 318284
Fax: (976 11) 323248
E-mail: hr@monnis.com