П.Цагаан: Медальтнууд насан туршдаа мөнгөн урамшуулал авна

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

П.Цагаан: Медальтнууд насан туршдаа мөнгөн урамшуулал авна

Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.
 

-Танаас шууд асуу­хад, зарим хүн өнөөдөр Олимпод амжилт гар­гасан тамирчдад шагна­лын "хур буух" болов уу гэж бодож байлаа. Гэтэл тийм шагнал гар­дуулсангүй. Харин Ерөн­хийлөгчийн зарлиг хүлээж авах ёслолын ажиллагаа боллоо?

-Тийм. Эх орныхоо алдар нэрийг дэлхий дахи­наа цуурайтуулж, олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн үе үеийн тамирчдын нөр их хөдөл­мөр, хичээл зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, нийгмийн баталгааг нь хангах зорилгоор насан туршид нь сар бүр урам­шуулал олгох тухай Ерөн­хийлөгчийн зарлиг гараад байна. Энэхүү зарлигийг со­нордуулах болон Олим­пийн баг та­мирч­дадаа хүндэтгэл үзүү­лэн хүлээн авах ёс­лол их сайхан боллоо. Төрийн гурван өндөрлөг, хотын дарга ч оролцлоо.

-Лондонгийн олим­под амжилт гаргасан тамирчдаа хэзээ шаг­нах бол. Гадуур хэвлэ­лээр болон цахим хууд­суудаар нэг баатар, гавь­яатын тааврууд явж байх шиг байна. Энэ талаар зарлиг шийдвэр гарч байгаа юу?

Манай баг тамирчдын сүүлч Лондонгоос өнөө­дөрхөн бүрэн буцаж ир­лээ.  Шагнал урам­шуул­лын талаар холбогдох байгууллагаас ямар нэгэн албан ёсны санал Ерөн­хийлөгчийн Тамгын га­зарт өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байгаа.  Мэ­дээж Олимпийн хороо, Биеийн тамир спортын газар гээд холбогдох  бай­гууллагаас  санал ирүү­лэх байх. Ер нь Монгол­чууд Олимпийн түүхэндээ нэг олимпоос хамгийн олон медаль хүртлээ шүү дээ.

-Олимпод амжилт гар­гасан тамирчдаас шинээр баатар, гавьяа­тууд төрөхийг олон хүн анхааран хүлээж байх шиг байна?

Миний бодлоор нэгэн биед нэг баатар цол, эс­вэл нэг гавьяат цол бай­хад болох биш үү. Лон­донгийн Олимпоос ме­даль авсан таван тамирч­ны дөрөв нь гавьяат цо­лоо хүртчихсэн хүмүүс. Н.Түвшинбаяр маань Хө­дөл­мөрийн баатар бө­гөөд Монгол Улсын Гавьяат тамирчин гэдгийг хүн бүр мэдэж байгаа.  Баатар, гавьяат гэдэг нэг удаагийн шагнал, баяр хөөрөөс спортод хөлс хүч, эрүүл мэнд, амьд­ра­лаа зориулж, эх орныхоо нэр алдрыг олон улсын тавцанд дуурсгаж, хүүхэд залуучууд, ирээдүй үеийн­хэндээ гялалзсан үлгэр дууриал үзүүлсэн тамирчдад маань нийг­мийн баталгаа их чухал юм байна гэдгийг Ерөн­хийлөгч сайтар ойлгосон учраас л энэ зарлигийг гаргасан. Ингэхдээ биеийн тамир, спортын байгууллага, ахмад бо­лон дунд үеийн тамир­чидтай уулзаж, санал бодлыг нь сонсч, судал­сан. Дахиад хэлэхэд энэ бол тамирчинд насан тур­шид нь өгч байгаа  урам, урамшуулал.

Энэхүү чухал шийд­вэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд дэмжсэн. Бас спортын төдийгүй спортод элэгтэй маш олон хүн дэмжиж байгааг онцлон хэлмээр байна.

-Манай улс 1964 оноос хойш олимпод оролцож олон хүн олим­пийн медаль ав­сан байдаг. Энэ хүмүү­сээс хорвоогийн жа­маар мөнх бусыг үзүүл­сэн тамирчид байгаа, тэдний асуудлыг яаж тусгасан бэ?

-Мэдээж тусгалгүй яахав. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн зарим тамирчид маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тухайн тамирч­ны эхнэр, нөхөр, эсвэл хүүхэд нь хүсэлт гаргавал нэг жилийнх нь урам­шуу­лалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа үзүүлэх заалт тус­гагдсан байгаа. Ер нь спортын амжилт олоход тамирчин, дас­гал­жуу­лаг­чийн  хамтын зүтгэлээс гадна гэр бүл, хань ижил, үр хүүхдийн дэмжлэг хам­гаас чухал нь ойлгомжтой.

-Бас паралимп бай­на. Паралимпийн та­мир­чин ижилхэн урам­шуу­лал хүртэх үү?

-Тэгэлгүй яахав. Нэг зүйлийг тодруулахад зуны олимп, өвлийн олимп, паралимп, мөн олимпийн жин, зайгаар дэлхийн аварга шалга­руу­лах тэмцээнээс ме­даль хүртсэн болон ирээ­дүйд хүртэх тамирчдад энэ зарлиг хамаарна.

-Тамирчид маань урам­шууллаа хэзээ авч эхлэх вэ?

-Зарлиг ирэх оны нэгдү­гээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөг­дөж эхэлнэ. Тамирчдад олгох урамшууллыг жил бүр улсын төсөвт суулган олгож байхаар тусгасан. Урамшуулал авах дүрэм журмыг Төсвийн болон Биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуул­лагууд гаргаж мөрдүүлнэ. Ирээдүйд төгрөгийн ханш хэлбэлзэж, сулрах бол түүнтэй уялдуулж ши­нэчлэн тогтоож бай­хаар зарлигт тусгагдсан. Нэг удаагийн баяр хөөр, хөөсөрсөн магтаал ёсло­лоос насан туршийнх нь амьдралын баталгаа, ам­жилтын хөшүүрэг  илүү чухал гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

-Нэг зүйлийг нэмээд асуухад, нэг тамирчин хоёр медальтай бол хоёуланд нь урам­шуу­лал авах уу, эсвэл нэгд нь авах уу?

-Хоёуланд нь авна. Гурван медальтай бол гурвууланд нь авна. Хө­дөлмөрийн баатар З.Ойдов гуай олимпийн нэг мөнгө, дэлхийн авар­гын гурван медальтай учир дөрвүүлэнд нь оног­дох урамшуулал авна. Энэ нь ирэх нэг сараас эхлээд сар бүр 7.5 сая төгрөгийн урамшуулал болж байгаа юм. Олим­пийн аварга Н.Түв­шинбая­рын хувьд Олим­пийн алтан медалийн дөрвөн сая, мөнгөн медалийн гурван сая гээд нийтдээ долоон саяыг лав авна.

-Жишээлэхэд Н.Түв­шинбаяр сар бүр до­лоон сая төгрөгийн ца­лин авна гэсэн үг үү?

-Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэм­жээг дараах байдлаар тогтоосон.

  1. Олимпийн наад­маас алтан медаль хүрт­сэн тамирчинд дөрвөн сая төгрөг,
  2. Олимпийн наад­маас мөнгөн медаль хүрт­сэн тамирчинд гурван сая төгрөг,
  3. Олимпийн наад­маас хүрэл медаль хүрт­сэн тамирчинд хоёр сая төгрөг,
  4. Дэлхийн аварга шал­га­руулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүрт­сэн тамирчинд хоёр сая төгрөг,
  5. Дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүрт­сэн тамирчинд нэг сая төгрөг,

6.Дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүрт­сэн тамирчинд 500 мян­ган төгрөгийг сар бүр тогт­мол өгөхөөр болж байгаа юм.

-Энэ удаагийн зар­лиг, урамшууллын ту­хайд өөрийн бодлоо хэлэхгүй юу?

-Энэ удаагийн зарлиг бол цаг хугацааны хувьд гурван үед хамаарч бай­гаа гэдгийг дахин хэлмээр байна. Өнгөрсөн үеийн ард түмний домог болсон шилдэг тамирчид, өдгөө үеийн гялалзсан амжил­тын эзэд хийгээд ирээ­дүйд төрийнхөө дууллыг олимп, дэлхийн дэвжээ­нээ эгшиглүүлэх маргаа­шийн тамирчдад маань бүгдэд хамаатай урам­шуулал.

Л.МӨНХ

"ӨДРИЙН СОНИН" 2012-08-17

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж