Хүүхэлдэйн театр орон нутагт аялан тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театр орон нутагт аялан тоглоно

Баруун аймгуудын хүүхдүүд хүүхэлдэйн театр үзэж сонирхох гэнэ. Хүүхэлдэйн театрийн уран бүтээлчид ирэх сарын эхээр баруун аймгуудыг зорих аж. Тэд хөдөөгийн багачуудад хүүхэлдэйн жүжиг үзүүлэхээр тайз, шийрэм, хувцас, хэрэгслээ ачаад бүтэн сар аялан тоглох гэнэ. Энэ талаар Өнөөдөр сонины тодруулагад Монголын хүүхэлдэйн театрийн дарга Ц.Хулан: “Өнгөрсөн жил Төв, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган аймгийн 30-аад сумаар аялж, багачуудад хүүхэдэйн жүжиг үзүүлж сонирхуулсан. Хөдөөгийн үзэгчдэд шинэ, соргог бүтээлээ толилуулахыг зорьж байгаа. Их тайзны хоёр жүжгээ тоглоно. Унаа тэрэгний боломжоос шалтгаалж, ямар жүжгийн хэрэгсэл авч явахаа шийднэ. Хол замд тайз, жижиг хэрэгслийг тээвэрлэж явна гэдэг том асуудал” байдаг хэмээн хариулсан байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж