
Монголын мал 50 саяд хүрсэн энэ цаг үед малын халдварт өвчнөөс сэргийлэх зайлшгүй шаардлага гарч буйг салбарынхан онцолж байгаа. Тиймээс энэ намар малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор 10 төрлийн вакцин хийхээр болжээ. Үүний гурвыг нь гоц халдварт өвчнөөс, долоон вакциныг халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор хийх ажээБиокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар дийлэнх вакциныг нийлүүлэхээр болсон бөгөөд вакцин нийлүүлэх ажилд нийт 1,8 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.
У.БОЛОР