Apple-ийн хэрэглэгчид Монгол үсэгтэй keyboard-той боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Apple-ийн хэрэглэгчид Монгол үсэгтэй keyboard-той боллоо

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийнх нь тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаа брэнд бол Apple.

Дэлхийн зах зээл дээр сая сая хэрэглэгчдийг хэрэглэхэд хялбар байдал, энгийн төгс загвар, найдвартай ажиллагаагаараа өөртөө татдаг тус брэндийн компьютерүүдийн хэрэглэгчдийн тоо манай улсад ч өссөөр байгаа юм.

2011 онд анхныхаа дэлгүүрийг нээж Монгол хэрэглэгчдэд Apple-ийг албан ёсоор хүргэж эхэлсэн ENTERA STORE Монгол үсэгтэй keyboard-ний хамгаалалт шинээр худалдаанд гаргасан байна.

Apple–ийн MacBook Pro, MacBook Air загварын зөөврийн компьютерүүдийн keyboard нь орчны гэрлийг мэдэрч гэрэлтдэг, товчлуур нь дарахад гарт эвтэйхэн гээд олон давуу талтай байдаг.

Харин заримдаа хэрэглээний явцад шингэн зүйл санамсаргүй асгах, чихэрлэг зүйлсээс болж товчлуурны даралт хязгаарлагдах, цаашлаад эвдрэлд хүргэх эрсдлүүд элбэг тохиолддог байна.

Эдгээр эрсдлээс хамгаалах зорилгоор хэрэглэгчид keyboard-ний хамгаалалт хэрэглэх сонирхол өндөр байдаг аж. Нөгөө талаас Монгол крилл үсэг хэрэглэдэг хэрэглэгчид keyboard дээр крилл үсэг байдаггүйгээс энэ талын асуудлыг шийдэж өгөхийг санал болгосноор ENTERA STORE крилл болон англи үсэг хосолсон keyboard-ны хамгаалалтыг шинээр худалдаанд гаргажээ.

Энэхүү хамгаалалт нь бусдаас нимгэн, зөөлөн материалаар хийгдсэн, гэрэл сайн нэвтэрдэг, цэвэрхэн, шингэн үл нэвтрүүлэх шинж чанартай тул аливаа гадны нөлөөнөөс хамгаалаад зогсохгүй компьютерийн хэрэглээг уртасгах, крилл үсэг хэрэглэхэд хялбар зэрэг давуу талуудтай аж.
Хамгаалалтыг бохирдсон үед нь угааж цэвэрлээд олон дахин ашиглах боломжтой юм байна.

Дашрамд дурдахад ENTERA STORE-ийн хороолол дахь салбар хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хэрэглэгчиддээ хямдралтай үйлчилж байгаа ажээ.

Н.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж