Г.Анхмаа охинтойгоо Сингапурт амраад иржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Г.Анхмаа охинтойгоо Сингапурт амраад иржээ

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа саяхан охинтойгоо Сингапурт амраад иржээ. Тэрбээр өөрийн фейсбүүк хуудаснаа Сингапурт авхуулсан шинэ зургуудаа оруулсан байна. Г.Анхмаа олон жил үерхсэн жүжигчин Т.Билэгжаргалтай нэг гэрт орсон бөгөөд хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сард охинтой болж бүл нэмсэн билээ.

Тэдний бяцхан гүнжийг Б.Ундарга гэдэг бөгөөд ээжтэйгээ Сингапурт аялаад ирэхэд нь жүжигчин Бэкэ тосч авсан байна. Хосуудын хувьд жүжигчин Бэкэ монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран дэлгэцийн шинэ уран бүтээл хийн зав муутай байгаа бол дуучин Анхмаа хамтлагаараа эргэн уран бүтээлдээ орж, шинэ цомгоо гаргахаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой хамтран ажиллаж байгаа юм.

А.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж