Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” хамтлаг ирэх есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглох нь ээ. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт урьж тоглуулахаар болсон баяртай мэдээ байна. Тэд энэ жил тохиож байгаа алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барихаар болжээ. НИТХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Ганхүү түүний төлөө саналаа өгсөн нийслэлчүүддээ баярласнаа илэрхийлж буй сэтгэлийн бэлэг нь юм байна.
Bootleg Beatles”-ийнхэн “Монголыг их сонин, сайхан орон гэж сонссон” гээд бусад оронд тоглодог мөнгөнийхөө тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд уг зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт хувиасаа гаргажээ.
Түүнчлэн, уг тоглолтод “Шар айраг” хамтлагийнхан хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд мөн “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан тусгай тоглолт ирэх есдүгээр сарын 8-нд болно юм байна. Харин одоогоор энэ тоглолт хаана болох нь тодорхойгүй байгаа юм.
Г.Даша