Палеонтлогийн олдворыг ухаж тоножээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Палеонтлогийн олдворыг ухаж тоножээ

Манай орны говийн аймгуудад тэр дундаа Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн чулуужсан яс, олдвор нэлээд элбэг олддог газрын нэг билээ. Тэгвэл саяхан эл аймагт мэргэжлийн хүмүүс очиж судалгаа хийгээд иржээ. Тэд газар дээр нь очиж үзтэл 80 гаруй чулуужсан яс олдворыг ухаж тоноод зарим хэсгийг нь хагалаж хэсэглээд орхисон байсан талаар өнөөдөр сонинд  мэдээлжээ.  Ухаж төнхсөн байдлаас нь харахад мэргэжлийн бус хүмүүс зориулалтын бус багаж ашиглан  ухаж сүйтэгдэг бөгөөд “Палеонтологичдыг судалгаа хийхээр явж байхад нь алсаас дурандаж байгаад дээж авсан газрыг нь хууль бусаар ухаж, үлэг гүрвэлийн ясыг эвдэж авдаг бололтой” гэсэн байна. Археологийн хүрээлэнгийн  эх сурвалж “Алт хайгч төхөөрөмж ашиглаж булш хиргисүүрийг ухаж, эд өлгийн зүйлсийг нь авч олдворын үндсэн хэсэг болох булшны хэвийн байдлыг алдагдуулаад үлдээдэг. Ийм тохиолдол энэ жил олон гарсан” гэжээ.  

                                                                                                                                             Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж