600мвт-ын хүчин чадалтай Чандагын цахилгаан станцыг барихаар төлөвлөж буй Канадын “Prophecy coal ” компани 209 орчим сая тонн нүүрсний нөөцтэй Улаан-Овоо орд дахь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Учир нь тус компани энэ онд 138 мянган тонн нүүрс нийлүүлэх байсан бол одоогоор 150 мянган тонныг бэлтгэсэн байна. Тиймээс нүүрсний үнэ өстөл түр хугацаагаар олборлолтоо зогсоосон байна. Хэрэв олборлолтоо үргэлжлүүлбэл илүүдэл нөөц бий болж,нүүрс уугиж, шатаж, болзошгүй тул ийм шийдвэр гаргажээ. Гэхдээ Улаан-Овоод зөвхөн олборлолт зогссон бөгөөд ус шавхах үйл ажиллагаа, уулын төлөвлөлт зэрэг бусад ажил хэвийн явагдаж байгаа талаар “Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт мэдээлжээ.
Э.Сар