УИХ-ын анхдугаар чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийнгазрын бүтцийг хэлэлцэн баталсан юм. Тэгснээр шинэ Засгийн газар 16 яам, 19 сайд, 28 агентлагтай ажиллах нь тодорхой боллоо. Одоо Засгийн газрын бүтцийг хэлэлцэн сайд нарыг томилох учиртай.
Тэгвэл энэ ажил төвөг багатай явах бололтой. Учир нь сайдад нэр дэвшигчдийг эцсийн байдлаар зөвшилцсөн гэх мэдээлэл байна. Тэгэхээр өнөөдөртөө Засгийн газар бараг бүрдэнэ гэж хэлж болохоор байна.
Д.ОЮУН