“Шинэ орон сууц” үзэсгэлэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

“Шинэ орон сууц” үзэсгэлэн эхэллээ

“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн өнөөдөр МҮЭСТО-д нээлтээ хийнэ. Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулж буй тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллагууд оролцож, иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх юм байна.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд өнөөдөр 14.00 цагт сургалт семинар зохион байгуулах бөгөөд үүнд “Координат төв”-өөс орон сууцны барилгын үнэ, байршлын мэдээллийг танилцуулах, ЗТБХБЯ-наас орон сууц худалдан авахад анхаарах зүйлс, талбайн хэмжээг хэрхэн тооцох, мөн орон сууц захиалах гэрээний нөхцөлд анхаарах зүйлсийн талаар хуульч мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж