“Sweetymotion” “Номин талст”-тай дуэтлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” “Номин талст”-тай дуэтлэнэ

“Sweetymotion”-ыхон “Номин талст”-тай хамтран дуулахаар болжээ. Учир нь тус хоёр хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа бөгөөд ирэх сарын 29, 30-нд болох “Номин талст 15 жил” тоглолт дээр ийнхүү хамтран дуулахаар болжээ.

Мөн “Sweetymotion”-ыхон ирэх аравдугаар сарын дундуур 15 жилийн ойдоо зориулан томоохон хэмжээний  тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа орсон аж. Тэд АНУ-аас ирсэн Төрөө хэмээх продюссер залуутай хамтран ажиллаж байгаа ба реппер Rokit Bay, “The Lemons” хамтлагтай хамтран шинэ дуу хийж байгаа бөгөөд тоглолтынхоо өмнө шинэ цомгоо хүргэхээр зэхээд байгаа гэнэ шүү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж