Тэмцээний нээлтийн ажиллагаа өчишдөр болж, өнөөдөр тоглолтууд эхлэх юм.
Монголын баг зохион байгуулагч орны хувьд давуу эрхтэйгээр оролцох тус тэмцээнд багууд дараах дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Үүнд:
“В” группт: БНСУ, Япон, Сингапур, Сири
“С” группт: Тайвань, Бахрейн, Индонези, Монгол
“D” группт: Иран, Казахстан, Филиппин, Саудын Араб гэсэн багууд багтжээ.
Хэсгийн шатанд багууд тойргийн системээр тоглож, хэсэг бүртээ эхний гурван байрт бичигдсэн, нийт 12 баг дараагийн шатанд дахин хоёр хэсэгт хуваагдан тоглох юм байна. Тэмцээний нээлтийн тоглолт өнөөдөр өглөө 10.00 цагт Сингапур болон Сирийн багийн хооронд болох аж. Монголын багийн тухайд эхний тоглолтоо 20.00 цагт Бахрейны багийн эсрэг хийх юм. Тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10-20.00 цагийн хооронд болох аж. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөж, 20-ноос хоёрдугаар шат эхэлнэ. Ингээд 26-нд тэмцээний аваргууд тодрох болно.
Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нарын тоглогчид багтжээ. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч н.Ганзоригийн удирдлага дор бэлтгэлээ базаажээ.