Цагаан идээ боловсруулагчдад сургалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Цагаан идээ боловсруулагчдад сургалт хийнэ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Мэргэжлийн боловсролын хэлтэс сүү, цагаан идээ боловсруулагчдад зориулсан сургалтыг наймдугаар сарын 23-ны 09.00-13.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын сургалтын цехэд зохион байгуулах гэж байна. Онол, дадлага хосолсон энэхүү сургалтын үеэр масло цохих, йогурт, зайрмаг, бялуу хийхийг заах гэнэ. Мөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд шаардлагатай эдийн засгийн тооцоогоо хэрхэн хийх талаарх анхан шатны мэдлэгийг олгох ажээ. Сургалтад хамрагдахыг хүсвэл сургалт болох өдрөөс өмнө Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын сургалтын цехэд бүртгүүлэх боломжтой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж