УБТЗ-ын барилга орон сууцны ангийн харьяа Сайншанд, Айраг, Алтанширээ, Иххэт, Зүүнбаян, Өргшөн, Замын-Үүд сумын цэвэрлэх байгууламж нь хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэршүүлэхгүй, олон жил сэлгээн шилжүүлэх арга хэмжээ авалгүй ашигласны улмаас далан нэвчиж, сэтрэн бохир ус хөрсөнд шингэсэн, хаалт хамгаалалтгүйгээс мал, амьтан шууд нэвтэрч ууж ундаалж байгаа нь холбогдох хуулийн зүйл заалт огт хэрэгжихгүй байгааг харуулж байна хэмээн албаныхан тайлбарлалаа.
Шалгалтын дүнг үндэслэн аймгийн Засаг дарга, ИТХ, УБТЗ-ын БОС-ны III ангийн дарга, “Чандмань-Илч” ХХК-ийн захирал, сумдын Засаг дарга нарт бохир усны цөөрмийн аюулгүй ажиллагааг хангаж хашаажуулах, байршуулах, бохирдсон талбайд ариутгал халдваргүйтгэл хийх, бохир усны цөөрмийг сумын хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шинээр байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах тухай Мэргэжлийн хяналтын газрын албан тоотод тусган хүргүүлжээ.