МАХН-МҮАН-ыг нэг нам болгохыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

МАХН-МҮАН-ыг нэг нам болгохыг уриаллаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, МАХН-МҮАН-ын Улс төрийн холбооны дэд дарга Ц.Цолмон сая сэтгүүлчдэд мэдээлэл хийж МАХН, МҮАН гэсэн хоёр намыг “МАХН-МҮАН” гэсэн нэртэй нэг нам болгохыг уриалж буйгаа мэдэгдлээ.

МАХН, МҮАН хоёр нам УИХ-ын 2012 оны сонгуульд  “Шударга ёс” эвсэл байгуулан хамтран оролцож, парламентад 11 суудал авсан. Мөн хоёр нам 2021 он хүртэл есөн жил хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулсан. АН-тай хамтарч УИХ-д олонх болж Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаагаар бүрдүүлэн байгуулахаар болоод байгаа. Энэ үндсэн дээрээ хоёр намыг нэгтгэн хүчийг нь нийлүүлж “МАХН-МҮАН” нэртэй нэг нам болгон байгуулахыг Ц.Цолмон гишүүн уриалж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Уриалгыг удахгүй МАХН-ын удирдлагад танилцуулах юм байна. Хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж