Өдгөө Америкийн хип хопын ертөнцийн дагина хэмээн өргөмжлөгдөөд байгаа рэппэр Азилия Бэнкс өөрийн тоглосон “Dazed & Confused” нэртэй инээдмийн кинонд зориулж өвдгөө шүргэсэн урт үсээ цэнхэр өнгөөр будсан гэнэ.
Тэрбээр үснийхээ өнгийг ийнхүү өөрчилсөндөө баяртай байгаа бөгөөд фенүүддээ хурдхан харуулахыг хүсч өөрийн Twitter хуудсанд содон өнгөтэй үснийхээ зургуудыг тавьжээ.
Түүнчлэн Азилиягийн сонин содон өнгийн үстэй өнгө төрх тус киноны сурталчилгааны нүүр царрай болох гэнэ.
Түүний дээрх кинонд зоиулсан шинэ үсний хэв маягтай зураг нь ирэх есдүгээр сард сэтгүүлүүд дээр тавигдаж эхлэх гэнэ.
Э. Анхтуяа