Өмнөговь аймгийн Ханхонгор суманд саяхан есөн айлын орон сууц ашиглалтад оржээ. Шинэхэн орон сууцанд тус сумын сургуулийн есөн багш орох гэнэ. Ингэснээр багш нар ар гэртээ санаа зоволгүй, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах таатай нөхцөл бүрдэж буй аж. Ханхонгор сумын хувьд жил бүр аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлж буй бөгөөд саяхан аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар сурагчдын дотуур байр барьсан байна. Багш, сурагчдын хувьд тохилог дулаан байртай болсноор арын ажилд сэтгэл зоволгүй бүхий л нөөцөө дайчлан сурч, ажиллах боломжтой болж сургуулийн чанарт ахиц гарна хэмээн үзэж байгаа аж.
Э.САР