Москвагийн метронд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Москвагийн метронд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэв

Дэлхийн хамгийн хөдөлгөөнтэй метронуудын нэг Москва Метро системийн 75 жилийн ой бямба гаригт болно. Энэ метроны системээр өдөрт ойролцоогоор 6.5 сая хүн зорчдог, яг л цагийн механизм шиг хэвийн ажилладаг. Хэдийгээр вагонууд ойрхон зайтай явдаг ч хэтэрхий хүн ихтэй, чихцэлдсэ гэж бас шүүмжлүүлдэг. Энэ бол дэлхийн хамгийн анхны газар доорх систем бөгөөд хөдөлгөөний урсгалын олон асуудалтай тулгарч байсан гэж Оросын метроны системийн эксперт Валерий Мнацаканов ярьж байна.
Москвагийн метроны санхүүжилт болон хөгжлийн түүх нь дэлхийн бусад орны метронууд, тухайлбал “London Underground” метротой харьцуулбал тийм ч өвөрмөц биш. 2020 он гэхэд хотын хөгжилтэй хөл нийлүүлэхийг зорьж байна гэж “Москвагийн Метро”-ны дарга Дмитрий Гайев ярьж байна. Түүний ярьж байгаагаар “Москва Метро” 2009 онд нэг тэрбум гаруй рублийн ашигтай /33.4 сая ам.доллар/ ажилласан байна.

Оросын метроны тухай товч баримтууд дурдвал:

1935 онд байгуулагдсан
180 зогсоол буюу буудалтай
12 чиглэлтэй
2009 онд 2.4 тэрбум зорчигч тээвэрлэсэн
4565 вагон чиргүүлтэй /түүнээс 3557 нь ажиллаж байгаа/
Вагонуудын 99.98 хувь нь цагтаа явдаг
Лондонгийн метроны баримтыг харьцуулбал
1863 онд байгуулагдсан
270 буудал, зогсоолтой
11 чиглэлтэй
2008/2009 онд нэг тэрбум зорчигч тээвэрлэсэн
4070 вагон чиргүүлтэй
96.4 хувь нь цагтаа явдаг

Лондонгын метро сүүлийн жилүүдэд ашигтай ажиллахгүй байгаа бөгөөд үүнийг шинээр хөрөнгө оруулалт хийхэд зардал их гаргаж байгаа гэж тайлбарлаж байна. Билетын хувьд Лондонгийн метроны билет Москватай харьцуулахад хамаагүй илүү үнэтэй. Хэдийгээр Москва дэлхийд зардал ихтэй хотуудын тоонд ордог ч метро нь харин харьцангуй хямдхан. Москвагын метро зоны билетын бодлого баримталдаггүй бөгөөд нэг удаа явах билет нь 26 рубль. Харин хэрвээ таньд Oyster кард байгаа бол Лондонгын төвд нэг удаа явах билет 1.8 паундаар худалдаж авч болно. Хэрвээ картан биш цаасан билет худалдаж авах юм бол үнэ нь бүр өсөх болно. Москва хот одоо байгаа метроны гурван тойргон дээр нэмж дөрөвдэхь тойрог байгуулах гэж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж