Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- 18-39 настай байх. Насыг тооцон гаргахдаа бүртгэл явуулах өдрийг барина.(1972 оны 08-р сарын 15-аас 1994 оны 08-р сарын 14-ний өдрийн хооронд төрсөн байх
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
- БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
- БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй
- БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй
- Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ г.м/
- БНСУ-д ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирсэн байх /2011.01.01-нээс хойш ирсэн иргэд/
Дашрамд дуулгахад, Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох найм дахь удаагийн шалгалт энэ сарын 25-26-нд болох аж. Дээрх шалгалтын бүртгэл зургадугаар сарын 11-13-нд орон даяар явагдаж, нийт 6411 иргэн хамрагдсан байна. Шалгалтыг хаана, ямар байдлаар зохион байгуулах тухай энэ сарын 20-нд зарлах бөгөөд энэ тухай мэдээллийг Хөдөлмөрийн төв биржийн самбараас мөн харах боломжтой аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.hh.gov.mn, www.hudulmur.mn, www.monkor.net вэбсайтаас авч болно.