![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/3d85d889ae6808b6/e798339061b12e6boriginal.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болоод УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Байнгын хорооны хуралдаан дуусангуут чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.
Г.ДАРЬ