Арилжааны банкуудад 50 сая юань худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Арилжааны банкуудад 50 сая юань худалджээ

Монгол банк өнөөдөр /наймдугаар сарын 16/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 2.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Монгол банкны зүгээс ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд ам.долларын арилжаанд оролцсонгүй. Юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд 50 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд 214 төгрөгийн хаалтын ханшаар саналуудыг 100 хувь биелүүлсэн тухай Монгол банкнаас мэдээлж байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Үүнийг Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд арилжаа буюу дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж