Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн, Японы эрдэмтдийн хамтарсан “Бичээс” төслийн багийнхан энэ сарын 10-12-нд Өвөрхангай аймагт ажилласан байна. Төслийн багийнхан Өвөрхангай аймгийн Зүүнбаян–Улаан сумын нутгаас босоо дөрвөлжин болон монгол бичгээр бичсэн дурсгал, Хужирт сумаас эртний уйгар бичигтэй ховор бичээс илрүүлсэн байна. Уг босоо дөрвөлжин бичиг нь XIII-XIV зуун, уйгар бичиг нь IX зуунд холбогдохыг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн шинжээчид урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.
Э.Сар