Музейн тооллого орон даяар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Музейн тооллого орон даяар эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооноос музейн тооллогыг орон даяар өчигдөр эхлүүллээ. Өнө эртнээс уламжлагдан ирсэн эд өлгийн үнэт зүйлсээ манай улс орчин цагийн музей үүссэнээс хойш анх удаа 1936 онд байгууллагын тооллого хийж, тоолж байсан ба 1969, 1976, 1981, 1993, 1996, 2008 онд гээд нийт долоон удаа улсын сан хөмрөгийг тоолж байжээ. 2001 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн түүх соёлын дурсгалт зүйлийн тооллогын дөрвөн жил тутамд нэг удаа соёл шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулахаар заасны дагуу ийнхүү орон даяар музейн тооллогогыг эхлүүллээ. Тооллогын дүн ирэх аравдугаар сарын 1-нд эцэслэн гарах юм байна.  Энэ удаагийн тооллогын онцлог нь урьд урьдын өргөн цар хүрээг хамруулан техник технологийн хувьд програмчилсан байдлаар явагдах аж. Тооллогод Монгол Улсын төвийн нэг, орон нутгийн 23, байгууллагын гурав, орон нутаг судлах 257 танхим, мөн шашны дөрвөн сүм хийдийг хамруулах ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж